Сайн байцгаана уу, өнөөдөр блогдоо пост оруулах өдөр юм байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн онцлох өөрчлөлт үзэл бодлоо бичвэл зүгээр гэж бодлоо.
1. Хүсэж мөрөөдөж, яг таг амьдралаа цаасан дээр төлөвлөж, бичиж зурч явах нь миний freestyle болжээ. Өчигдөр өдрийнхөө тэмдэглэлийг хөтлөөгүй унтсан чинь өглөө нь өчигдөр амьдраагүй юм шиг л хий хоосон санагдана. Тэмдэглэлийн дэвтэрт үлдэх тэр онгорхой мөрүүд ирээдүйд надад юу ч хэлэхгүй, би ч юу ч санахгүй гэж бодохоор харамсалтай. Гэхдээ би нөхөж бичсэн. Уг нь би унгасан, инээсэн, энд тэнд юу ярьсанаа бичдэггүй л дээ. Энэ өдөр юу амжуулсан, юу чухал санагдсан, ямар санаа орж, онцгой юу тохиолдсон тэрийгээ л 6 мөрөнд багтаан бичдэг. Ингэж тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө мэдэрч таних хамгийн шилдэг арга гэж боддог. Жишээлбэл: Би унтаж өнгөрөөвөл дэвтэр дээрээ бичих зүйл олдоггүй, мөн хүн гомдоовол орой нь бичихдээ их харамсдаг................... Ингээд бодоход өтөл насандаа биш тэр оройдоо өөрийгөө дүгнэж цэгнээд нямбай амьдарч болох мэт..
2. Амьдарсан шиг амьдрахад амт нь хүртэл ондоо шүү.. Сүүлийн үед ажлаас өөр зүйл хийхгүй болохоор амьдралын амт нь буураад сонин болсон. (Гэхдээ ажлаа хийх дуртай, өнөөдөр гэхэд л ажилласаар өглөө болгосон байна)
Аз жаргалын эрэлд гэдэг киноны баатараар өөрийгөө төсөөлөх нь холгүй юу дутагдаад байгаагаа тодоос тод тэмдэглэлийн дэвтэртэй бичиж тэднийгээ амтлагч гэж нэрлэлээ. Тэр амтлагчинд: Нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа, Романтик хайр дурлал, санаанд оромгүй ажлын амжилт, бие бялдарын хөгжил зэрэг багтана. За, ингээд би зөвхөн ажил гэдэг гурилтай шөл биш, янз бүрийн амтлагчтай төрөл бүрийн ногоо хачиртай сайхан амьдралаар амьдарч эхлэх нээ гэж..
3. Дутагдалын хажуугаар дуугүй өнгөрвөл гэмт хэрэг болдог шиг, болохгүй нийгэмд дуугүй явах шиг тэнэг зүйл алга. Арван жилдээ нийгмийн ажилд оролцохгүйгээр, зүгээр А-гаа аваад явдаг хүүхэд байсансан. Одоо зүгээр л мөнгөө олоод, амьдралаа амтлаад явъя гэхэд ухамсар минь аягүй өндөр болчихжээ. Манай найзын санаачилж байгаа залуу манлайлагч клубд элсэхээр боллоо. Бизнес эрхлэгч залуучуудыг төлөөлөн би санал санаачлага гаргах юм байна. Ардчилалын хуулиар төгс өрсөлдөөд явах нь бизнесийн зарчимч төр засгийн зарим алдаа нь түүнийг үгүйсгэж байна. Буруу нийгмийн аясаар явбал хуулж үзээгүй төгссөн хосоо хулхидаж амьдарсаар үхэх юм шиг байна. Өөрчлөх хэрэгтэй, ингэж л босож манлайлж амьдрахын үнэ цэнийг энэ л биеэрээ мэдэрч өтөл насандаа энэ тэрээ ярьмаар байнаа гэж................................



6 сэтгэгдэл:
За тэүл яахуу жоохон давс перц н би болоё.. гашуун хэрнээ амттай :Р
odriin temdegleliin talaarh uzel bodol chin ih saihan sanagdlaa
Би бас яг тэгэж өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг. Болж өгвөл ойр ойрхон эргүүлж уншдаг юм. Гэхдээ л сүүлийн үед надад амтлагч /хачир ч гэж болох юм/ дутагдаад байна аа...
Би 2 жилийн өмнө 4-н жил хөтөлсөн өдрийн тэмдэглэлээ устгачихаж билээ...Гоя тэмдэглэлийн дэвтэр хархаараа сэтгэл хөдлөөд авмаар санагдсан ч устгасан тэмдэглийн дэвтрүүдээ санаад нэг сайхан санаа алдаад л кк
Аруунэг: хөөе, яагаад блогоо хаачихсан бэ, одоо унших блоггүй яах уу, бичихээсээ унших нь их байдаг юмаа.
Грийнмама: баярлалаа.
Аз: Чи бид 2 ч төстэй нөхдүүд байгаамаа.
Золу: Чамайг танихын болохоор 2-лаа жич яринаа. хэ хэ
би сээгий үлдээмэээр бна :Р